Mobile version coming soon
“МИК ХОЛДИНГ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Буцах
2018 оны 08 сарын 10 өдөр

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "МИК Холдинг" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өсч, 115.7 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 17 хувиар буурч, 30.8 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

Компани нь цаашид ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцыг худалдах авах ажиллагааг үргэлжлүүлэн “МИК Актив ТЗК 16-24” ХХК хүртэл үүсгэн байгуулах, шинэ төрлийн барьцаат үнэт цаас гаргах, эрсдлийн удирдлагын тогтолцоонд олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг хувьцаа эзэмшигчдийн бүтцэд оруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн.  

"МИК Холдинг" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.