Mobile version coming soon
Ипотекийн зээлээр баталгаажсан бонд нэмж гаргалаа
Буцах
2018 оны 08 сарын 13 өдөр

"МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРВАН ЗУРГАА ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2018 оны 6 сарын 29 -ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Тэгвэл 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр  зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРВАН ЗУРГАА ТЗК” ХХК 100 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ/-ыг гаргалаа.

ИЗББ-ийн төрөл

ТЗК 18-ны дүн /төгрөгөөр/

Давуу эрхтэй ИЗББ

100,897,900,000

Энгийн ИЗББ

11,210,900,000

НИЙТ

112,108,800,000