Mobile version coming soon
Ипотекийн зээлээр баталгаажсан бонд нэмж гаргалаа
Буцах
2018 оны 06 сарын 22 өдөр

“МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРВАН ТАВ ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Тэгвэл 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр  зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРВАН ТАВ ТЗК” ХХК 129 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ/-ыг гаргалаа.

ИЗББ-ийн төрөл

ТЗК 15-ны дүн /төгрөгөөр/

Давуу эрхтэй ИЗББ

116,272,500,000

Энгийн ИЗББ

12,919,400,000

НИЙТ

129,191,900,000