Mobile version coming soon
Барьцаат үнэт цаас

Барьцаат үнэт цаас нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан бүртгэгдсэн орон сууцны зээл болон энэ хуулиар зөвшөөрсөн бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой шаардах эрхээр баталгаажсан, түүнчлэн үнэт цаасны танилцуулгад заасан хугацаанд үндсэн төлбөр, түүний хүүг хөрөнгө оруулагчид төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас байна.

Барьцаат үнэт цаас гаргагч нь өөрийн эзэмшилд байгаа санхүүгийн тайлан, тэнцэлд тусгагдсан хөрөнгө болон түүнийг хангах арга, хөрөнгөөс олох орлогыг барьцаална. Улмаар барьцааны хөрөнгийг өөрийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан уг хөрөнгийн эргэн төлөлтөөр үнэт цаасны төлбөрийг тэргүүн ээлжинд төлнө.