Mobile version coming soon
ИЗББ-ийн хэлцлийн бүтэц
  • “МИК Актив **” ХХК нь Давуу эрхтэй транч ба Энгийн транч бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ /гаргана.
  • Энгийн транчийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгч бүр өөрийн худалдсан Ипотекийн зээлүүдийн үнийн дүнтэй хувь тэнцүүлсэн хэмжээгээр 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заасан хугацааны туршид эзэмших бөгөөд давуу эрхтэй транчийг Монголбанкнаас анхны үүрэг гүйцэтгүүлэгч нарт олгосон богино хугацаат зээлийн эргэн төлбөрт тооцон Монголбанкинд шилжүүлнэ.
  • Хөрөнгийн багц дахь Ипотекийн зээлүүдийн сарын төлбөрийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкуудаас сар бүр цуглуулан “МИК Актив **” ХХК-д шилжүүлсэний үндсэн дээр ипотекийн зээлээр баталгаажсан бондын /ИЗББ/ үндсэн болон хүүгийн төлбөрт холбогдох гэрээнүүдэд заасан зориулалтын дагуу зарцуулна.
  • Анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкууд Үйлчилгээ үзүүлэгчийн хувиар өөрсдөд холбогдох Хөрөнгийн багцуудын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцаж хэрэгжүүлнэ.
  • Ипотекийн зээлээр баталгаажсан бондын / ИЗББ / хэлцлийн хүрээнд Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, Хөрөнгө Итгэмжлэн Удирдагч болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулагчаар "МИК ОССК" ХХК томилогдон ажиллаж байна. Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч "МИК ОССК" ХХК нь Анхны үүрэг гүйцэтгүүлэгч (үйлчилгээ үзүүлэгчийн хувиар) банкуудаас Хөрөнгийн багцуудтай холбоотой сар бүрийн Үйлчилгээний тайлангуудыг хүлээн авна.