Mobile version coming soon
Гадаад харилцаа

“МИК ОССК” ХХК-ийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагуудтай /Тухайлбал: KFW, IFC, EBRD, USAID, / хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн Ази номхон далайн бүс нутгийн орон сууцны санхүүжилтийн компаниудын холбоо, HOFINET /Housing Finance Network/, IHFU /International Housing Finance Union / зэрэг олон улсын нэр хүндтэй холбооны гишүүн боллоо.

Мөн олон улсын санхүүгийн корпораци Шорбанк-тай хамтарч “Орон сууцны бичил санхүүжилт” төсөл амжилттай хэрэгжүүлэн, зах зээлд хийсэн судалгаандаа үндэслэн гарын авлага боловсруулан монгол хэл дээр хэвлүүллээ.

Ази тивд томоохонд тооцогдох хөрөнгөөр баталгаажсан их хэмжээний үнэт цаас гаргасан туршлагатай Малайз Улсын “Чагамас” орон сууц санхүүжилтийн корпорацитай дэд хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа авч хамтарч ажиллав.

Зүүн өмнөд Ази номхон далайн бүсийн орон сууцны холбооны анхдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулах санаачлага гаргаж “Орон сууцны санхүүжилт” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2011 оны 6 дугаар сарын 27-29 ны өдрүүдэд   Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Уг чуулга уулзалтад дотоодын болон Энэтхэг, Тайланд, Индонейз, Филиппин, Малайз, Япон, Азербайджан, Кени зэрэг улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд орон сууцны санхүүжилтийн зах зээлийн олон улсын чиг хандлага, харилцан туршлага судлах, суралцах, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөсөн юм.

ХБНГУ-ын Сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжиж буй “Ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төслийн зөвлөх багт санал тавьсаны үндсэн дээр Хөрөнгийн үнэлгээний зөвлөхийг Монгол Улсад урьж ирүүлсэн. Улмаар  “Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт” сургалт семинарыг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран зохион байгууллаа.

Мөн ХБНГУ-ын Франкфуртын их сургуулийн Эрсдэлийн зөвлөхийг Монгол Улсад урьж ирүүлэн улмаар МИК-ийн эрсдэлийн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийлгүүлсэн. Уг дүн шинжилгээн дээр үндэслэн МИК-ийн ажилтнууддаа сургалт зохион байгуулж, эрсдэл болон үнэ тогтоох (pricing model) загвар шинээр нэвтрүүлэн, санхүүгийн төсөөлөлдөө уг моделийг ашиглаж байна. 

USAID-тай хамтран ажиллах талаар уулзалт хийж, 2010 онд хүсэлт тавьсаны дагуу холбогдох зөвлөхүүд хүрэлцэн ирж ажиллалаа. Үүний үр дүнд МИК-ийн гаргасан 4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондод USAID-ийн зүгээс баталгаа гаргахаар болсон. Улмаар 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр амлалтын гэрээнд гарын үсэг зурсан.

“Монгол Улсын орон сууцны зах зээл, санхүүжилтийн төлөв байдал, орон сууцны ипотекийн зах зээл нь хөрөнгө оруулалт хийх найдвартай зах зээл, мөн хүн амын орон сууцны хангамж, ялангуяа санхүүжилтийн асуудлыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж буй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаар Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч ажиллахаар болсон.

Wharton school-ийн санаачилсан HoFiNet мэдээллийн сүлжээнд Монгол Улсаа төлөөлөн нэгдэж, өөрийн орны орон сууцны зах зээлийн талаархи мэдээ, мэдээллийг байнга шинэчлэн хүргүүлж байна.

Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-тай хамтран хоёр төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

Азийн хөгжлийн банктай хамтран ипотекийн баталгааны сан, жижиг хотхоны орон сууцны эрэлт сайжруулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллахаар ярилцаж байна.