Mobile version coming soon
“МИК Актив Нэг-Арван найм ТЗК” ХХК-иудын Хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх нь
Back
2019-05-21

Санхүүгийн зохицуулах хороо нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 103 тоот тогтоолоор “МИК Актив Нэг-Арван найм ТЗК” ХХК-иудын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг “Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө 19, 13-р давхар” гэж өөрчлөхийг зөвшөөрсөн.

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын дагуу “МИК Актив Нэг-Арван найм ТЗК” ХХК-иудын дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 266 дугаар тогтоолоор баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт заасны дагуу “МИК Актив Нэг-Арван найм ТЗК” ХХК-иудын дүрэмд өөрчлөлт орсон тухай мэдэгдлийг нийт хөрөнгө оруулагчдад хүргэж байна.

 

"МИК ОССК" ХХК-ийн

Хууль, эрх зүйн газар