Онцлох
Шинэ орон сууц худалдан авагчдад  зориулсан  10 зөвлөгөө
Та шинэ орон сууц хайж байна уу. Тэгвэл танд зориулж БАРИЛГА ОРОН СУУЦ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ- өөс шинэ орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байна. Орон сууц худалдан авна гэдэг лангуун дээрээс талх худалдан авахтай адил амар зүйл биш билээ.
Cурталчилгаа
Санал асуулга
Хүн амыг орон сууцжуулахын тулд хамгийн түрүүнд ямар ажлыг хийвэл зүйтэй гэж боддог вэ?
Санал өгсөн нийт хүн(47)







Худалдан авалтын төрлүүд
Багцыг буцаан солих нөхцөлтэй худалдан авалт буюу With-Recourse” нөхцөлтэй хэлцэл
Банк болон ипотекийн зээл олгогчоос МИК-д шилжүүлсэн багцаас зээл 91 хүртлэхи хоног хугацаа хэтэрсэн, эсвэл зээлийн ерөнхий нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд банк тухайн зээлийг ойролцоо дүнтэй, МИК-ийн бусад шалгуур шаардлагыг хангасан зээлээр солиж өгөх, шалгуур шаардлагыг хангах зээл банкны активд байхгүй тохиолдолд банк мөнгөн хөрөнгөөр тухайн зээлийг буцаан худалдан авах үүрэг хүлээх нөхцөл бүхий хэлцлийн хэлбэр.
Багцыг буцаан солих нөхцөлгүй худалдан авалт буюу “Without-Recourse” нөхцөлтэй хэлцэл
Энэ төрлийн хэлцлийн үед банк зээлийн багцыг МИК-д худалдсанаар багцын эрсдэл болон өгөөж МИК-д бүрэн шилжинэ. Багцын худалдан авах нөхцөл болон шаардлага шалгуурууд буцаан солих нөхцөл бүхий хэлцэлийн нөхцөл, шаардлагаас харьцангуй өндөр байна.
Багцын эрсдэлийг харилцан хуваалцах үүрэгтэй хэлцэл буюу “Risk Sharing” нөхцөлтэй хэлцэл
Багцад тавих шалгуурын хүрээнд МИК багцын “First Loss” буюу гэрээгээр тохиросон дүнд, банк түүнээс дээш давсан хэсэг дээр эрсдэлээ бүрэн үүрж харилцан Risk Sharing хийнэ. Тухайн банкны ипотекийн зээлийн багцын чанарын түүхэн үзүүлэлт болон банкнаас МИК-д шилжүүлж буй багцын үзүүлэлттийг тооцож үзсэний үндсэн дээр “First Loss Rate”-ийг тогтооно.
Багцыг хямдруулсан болон өсгөсөн хүүтэйгээр худалдан авах нөхцөлтэй хэлцэл
Багцад тавих шалгууурын хүрээнд МИК багцын хүүг банктай тохиролцсоны үндсэн дээр тодорхой хувиар хямдруулан, нөгөө талаар банкны багцын хүү нь МИК-ийн зүгээс шаардагдаж байгаа хүүгийн түвшинг хангахгүй байгаа тохиолдолд хүүг өсгөн банкнаас худалдан авна.
MIK-‘Liquidity Refinancing & MCLD’ хэлцэл
МИК нь “Of-Balance sheet transaction” буюу зээлийн хөрөнгийн багцыг өөрийн актив хөрөнгө рүү шилжүүлэх хэлцэл хийхээс гадна тухайн банкны зээлийн хөрөнгөөр баталгаажсан дараах 2 төрлийн дахин санхүүжилтийг банкуудад олгодог. Эдгээр нь банкуудад өөрийн актив дахь урт хугацаат зээлийн хөрөнгө (урт хугацаат хүлээгдэж буй орлого)-ийг барьцаалан харьцангуй боломжит хугацаат эх үүсвэр татаж хөрвөх чадвараа хангах,шинэ санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгодог.
Liquidity refinancing буюу дахин санхүүжилт хийж байгаа хэмжээнээс 5-10 %-аар дээгүүр нэмүү барьцаатайгаар банкуудад 24 хүртлэх сарын хугацаатайгаар санхүүжилтыг олгодог.Хүүг талууд харилцан тохиролцох бөгөөд энэхүү 5-10 %-аар нэмүү дүн нь баталгаа болж өгч байна.
MCLD буюу Mortgage Credit Linked Deposit –ийн хэмжээнээс 5-10 %-аар дээгүүр нэмүү зээлийн хөрөнгийн нэмүү барьцаа барьцаа + Банкны депосит гэсэн давхар баталгаа бүхий синтетик бүтээгдхүүн юм. МИК банкуудын хөрвөх чадварыг хангах, дахин санхүүжилтийг бий болгох үүднээс банкинд 12 сар хүртлэхи хугацаатайгаар байршуулдаг. Хүүг талууд харилцан тохиролцоно.