Онцлох
Шинэ орон сууц худалдан авагчдад  зориулсан  10 зөвлөгөө
Та шинэ орон сууц хайж байна уу. Тэгвэл танд зориулж БАРИЛГА ОРОН СУУЦ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ- өөс шинэ орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байна. Орон сууц худалдан авна гэдэг лангуун дээрээс талх худалдан авахтай адил амар зүйл биш билээ.
Cурталчилгаа
Санал асуулга
Хүн амыг орон сууцжуулахын тулд хамгийн түрүүнд ямар ажлыг хийвэл зүйтэй гэж боддог вэ?
Санал өгсөн нийт хүн(47)







Хамтын ажиллагаа
Монголын Ипотекийн Корпораци нь гадаад дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Ипотекийн хоёрдогч зах зээлийн анхны байгууллагын хувьд МИК нь ипотекийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үүднээс хэд хэдэн төслийг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Манай байгууллага доорх олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ ХБНГУ-Н СЭРГЭЭН БОСГОЛТ ЗЭЭЛИЙН БАНК (КфВ) НҮБ-ын Ази Номхон Далайн Бүсийн нийгэм эдийн засгийн Хороо, Энэтхэг улсын Үндэсний Орон Сууцны Банк
Төслийн нэр 1. ОУСК-с боловсруулсан Ипотекийн зээлийн гарын авлагыг Монгол улсад нэвтрүүлэх болон сургалт семинар зохион байгуулах. 2. Орон сууцны бичил санхүүжилт. 3. Монгол улсын Ипотекийн зээлийн санхүүжилтийг дэмжих төсөл. 4. Бүсийн холбоог бий болгох. Бага орлоготой иргэдийн орон сууцны санхүүжилт
Зорилго Ипотекийн зээлийн гарын авлагыг Монгол улсад нэвтрүүлэх. Монгол улсын хүн амын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх орон сууцны хэрэгцээ, ялангуяа бага орлоготой иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж орон сууцны бичил санхүүжилтийн тогтолцоог бий болгох. Монгол улсын хүн амын төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах замаар санхүүгийн тогтолцоог зах зээлийн нөхцөлд нийцүүлэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оршино. Ази номхон далайн орнууд болох Энэтхэг, Индонези, Тайланд, Пакистан, Шри-Ланк болон Монгол улсын бага орлоготой иргэдийн санхүүжилтийн бүсийн холбоог байгуулах, бага орлоготой иргэдийн орон сууцны хэрэгцээг тодорхойлох, харилцан туршлага солилцох.
МИК оролцоо Ипотекийн зээл олгох стандартыг арилжааны банкуудад танилцуулах, гарын авлагыг Монгол улсын зах зээлийн орчинд тохируулан эмхэгтгэх, сургалт семинарыг голлон зохион байгуулсан, дотоодын зөвлөх. Монгол улсын орон сууцны бичил санхүүгийн зах зээлийн судалгаа хийх, сургалт семинар зохион байгуулах болон орон сууцны бичил зээл олгох үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, дотоодын зөвлөх. Санхүүгийн байгууллагаас бага орлоготой болон гэр хорооллын өрхүүдийн амьдран суух зориулалтаар олгосон орон сууцны зээлүүдийг багцлан худалдан авах. Бүсийн холбоонд Монгол улсыг төлөөлөх байгууллага. Монгол улсын орон сууцны талаарх дэлэгрэнгүй тайлан боловсруулсан.
Ипотекийн зах зээлд үзүүлэх төслийн хувь нэмэр Ипотекийн зээлийн гарын авлагыг нэвтрүүлснээр санхүүгийн байгууллагуудын дунд ипотекийн зээл олгох нэгдсэн стандартын бичиг баримттай болсон. Монгол улсын орон сууцны бичил санхүүжилтийн салбарын зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа болон үйл ажиллагааны гарын авлагатай болсон. Банк, санхүүгийн байгууллагаас ипотекиийн зээлийн багцыг худалдан авч санхүүгийн байгууллагын хөрвөх чадварыг нэмэгдүүлж улмаар банкууд бага орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэх бололцоог нэмэгдүүлэх. Улс орнуудын орон сууцны санхүүжилтийн системийг судлах, өөрийн орны нөхцөл байдлыг таниулах, харилцан туршлага солилцох